Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал

50 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хүрээнд өнөөдөр шатахуун түгээх компаниудын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж тэднийг бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг уриаллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд гадна орчны тохижилтоо сайжруулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, хотын өнгө төрхөд анхаарч ажиллах талаар санал солилцов.

Эрин зууны бахархал Эрдэнэт хотынхоо түүхэн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд аж ахуй нэгж, байгууллага, иргэн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг ажлын хэсгээс онцоллоо.

Биднийг дагах