Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан барилгын салбарынхан нэгдэж бүтээн байгуулалт хийх санал гаргалаа

Эрдэнэт хотын 50 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, хотын хөгжилд үлдэцтэй, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцлоо. Мөн байгууллагуудыг барилга байгууламжийнхаа чанар, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ гадна, дотно орчны өнгө үзэмжийг сайжруулахад хамтран ажиллахыг уриаллаа.

Уулзалтын үеэр барилгын салбарынхан нэгдэж Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан нэг томоохон бүтээн байгуулалт хамтран хэрэгжүүлэх санал гаргалаа.

Мөн энэ үеэр хэд хэдэн компани 50 жилийн ойн бүтээн байгуулалтын ажилд хандив өргөхөө илэрхийллээ.

Тодруулбал:

  • “Хөх тавилан” ХХК-ийн зүгээс 50 жилийн ой бүтээн байгуулалтын ажилд зориулан 99,999,000 төгрөгний хандив
  • “Эрдэс Резидэнс” төслийг хэрэгжүүлэгч “Шижир  Наппинесс Консалтинг” ХХК-ийн зүгээс 30,000,000 төгрөгний хандив
  • “Би Кен Монголиа” ХХК-ийн зүгээс 50 жилийн ой бүтээн байгуулалтын ажилд зориулан 10,000,000 төгрөг хандивлахаа тус тус илэрхийллээ.

Түүнчлэн “Би Кен Монголиа” ХХК-ийн зүгээс  иргэд жуулчдад зориулан төв зам дагуу кофе шоп байгуулна гэдгээ илэрхийллээ.

Мөн зарим компанийн хувьд 50 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн салбарт, тэр дундаа хүүхдийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах саналтай байгаа илэрхийлсэн юм.

Биднийг дагах