Хотын хэмжээнд ашиглагдаж буй самбаруудад 50 жилийн логог нэг стандартаар байршуулна

50 жилийн ойн бэлтгэл  хангах ажлын хэсэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран хотын төв зам дагуух орчныг илүү соёлтой, цэгцтэй, орчин үеийн шийдэлтэй болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр хаяг, реклам, самбар ашиглагч болон түрээслүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар хотын хэмжээнд байршуулсан сурталчилгааны самбаруудыг стандарт шаардлагад нийцүүлж, нэгдсэн загварын шийдэлтэй болгох, хэт их, замбараагүй байршуулсан зар сурталчилгааг цэгцлэх, мөн гэрэлт самбар болон байгууллагын хаягийн өнгө, дизайн, байрлалын зохион байгуулалтыг жигд болгож, 50 жилийн логог нэг стандартаар байршуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Мөн хотын өнгө төрх, нийтийн орчны соёлыг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.

Уулзалтад оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй дээрх ажлуудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Биднийг дагах