Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ

Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн бэлтгэл хангах ерөнхий ажлын хэсэг өнөөдөр ес дэх удаагийн хурлаа зохион байгууллаа. Хурлаар 50 жилийн ойн хүрээнд ажиллаж буй зургаан дэд ажлын хэсэг хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, ойн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын явцыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хурлын үеэр соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах дэд ажлын хэсгээс ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, 50 жилийн ойг угтан “Уран эгшиг” өсвөрийн үндэсний хөгжимчдийн уралдааныг энэ сарын 30, 4-р сарын 1-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Мөн 4 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Эрдэнэт хотоос төрөн гарсан урлаг, соёлын зүтгэлтнүүдийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнээс гадна 4 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Эрдэнэт хотын өдрүүд” соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар танилцууллаа.

Хуралд Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон АИТХ-ын дарга Д.Мөнхбат нар оролцож, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь, боломжит нөөц бололцоогоо бүрэн ашиглан чанартай хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Биднийг дагах