2026-03-19 | 2
50 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд багийн засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа
50 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэсэг багийн Засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр ойг угтан хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, хотын өнгө төрхийг сайжруулах тохижилтын ажилд идэвхи санаачлага гарган уялдаа холбоотой хамтарч ажиллахыг уриаллаа.
Мөн энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн болон энэ онд хамгийн их бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.