Эрдэнэт хотоос төрөн гарсан уран бүтээлчдийн хамтарсан "Эрин зууны бахархал Эрдэнэт-50" хандивын тоглолт ирэх сарын 3,4-нд болно
Эрин зууны бахархал болсон Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг угтан соёл, урлагийн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүний хүрээнд Эрдэнэт хотоос төрөн гарсан уран бүтээлчид, дуучдын хамтарсан "Эрин зууны бахархал Эрдэнэт-50" хандивын тоглолт 2026 оны 4 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдах гэж байна.
Тус тоглолтод Сүнс, Нисванис, B.E.J, 3 Бүдүүн, Outlaw, Skyzone, T.I зэрэг хамтлагууд оролцохоос гадна МУГЖ Ч.Уранчимэг, МУСТА Б.Цогтдэлгэр, МУСТА Д.Март, МУСТА Л.Маштөгс, МУСТА Б.Болд, Т.Мөнгөнцэцэг, О.Энх-Эрдэнэ, Х.Ядам, Б.Соронзонболд, Davaidasha, The Baatar, LUNIMO Чинзо, DIGITAL Чинзо нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.
Арга хэмжээний хөтлөгчөөр МУГЖ Г.Ундармаа, МУСТА Б.Батзаяа нар ажиллана.
Тоглолтоос олсон орлогыг Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажилд хандивлах юм.